АҮЭБ-ИЙН ДЭД САЙД Б.ЭНХТҮВШИН ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА, ГЕОЛОГИЙН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВД АЖИЛЛАЛАА

Аж үйлдвэр эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Алтансүх нар 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Үндэсний геологийн алба, Геологийн судалгаа шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр газрын ховор элемент, чухал ашигт малтмалын хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх, судалгаа, шинжилгээний ажилд шаардлагатай тоног төхөөрөмж, технологийг сайжруулах, цахимжуулах, мэдээллийн аюулгүй байдал, ажлын уялдаа холбоо, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийн хомсдолын асуудлыг анхаарч ажиллах үүрэг чиглэл өгч ажиллалаа.

