“Ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг орон нутагт үргэлжилж байна

“Ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг Өвөрхангай аймгийн төвд 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Аймаг, сумын удирдлагууд, Засаг даргын тамгын газар, аж ахуйн нэгж, нутгийн иргэдийн дунд нээлттэй зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин нээж, Гэрээ эрх зүй, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Т.Ганбаатар, Геологийн бодлогын газрын шинжээч Б.Баярсайхан, Уул уурхайн бодлогын газрын Уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Пүрэвжал, Өвөрхангай аймгийн Геологи, уул уурхай, газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Т.Очирсүрэн нар оролцож хуулийн төслийг танилцуулж, иргэд олон нийтийн асуултанд хариулж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд холбогдох санал, хүсэлтийг нэгтгэн авлаа.

Тус хэлэлцүүлэгт Өвөрхангай аймгийн нийт 105 иргэн, тус аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн удирдлага, төлөөлөл, аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцож бичгээр 60 иргэн, 17 иргэн асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлж асуулт асууж хариулт авлаа.

Тус хэлэлцүүлэгт Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг нэмэгдүүлэх болон Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутагт хуваарилж буй хуваарилалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэд болон аж ахуйн нэгжүүдийн эрх үүргийг тодорхой болгох талаар холбогдох саналууд өглөө. Ажлын хэсэг иргэдээс гарсан тодорхой саналуудыг нэгтгэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгахаа илэрхийлж цаашид хариуцлагатай ил тод уул уурхай, эрдэс баялгийн салбарт бүхий л талаар иргэдтэй хамтран ажиллах шаардлагатай гэдгийг тодотголоо.
2026 оны 02 дугаар сарын 11-13-ны хооронд 21 аймагт тус хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлгүүд үргэлжилж байна.
2026.02.12





