АЖ ҮЙЛДВЭР ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫГ ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАЛАА

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн Сарын шинийн баярыг тохиолдуулан Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 187 дугаар зарлигаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын ажилтан, албан хаагчдад төрийн дээд, одон гардууллаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ахмад настан Чүлтэмсүрэнгийн Пүрэвсүрэн, Энержи ресурс ХХК-ний Алт, өнгөт металл хариуцсан дэд ерөнхийлөгч Лхагвацэнд Оюунбат, Энержи ресурс ХХК-ний дотоод аудит хариуцсан дэд ерөнхийлөгч Базарын Баярмаа нар энгэрээ мялаалаа.
Мөн Алтангадас одонгоор Уул уурхайн тогтвортой хөгжлийг дэмжих хүрээлэн НҮТББ гүйцэтгэх захирал ТУЗ-ын дарга Чүлтэмсүрэнгийн Пүрэвсүрэн, Салбарын ахмад настан Хүүхээгийн Оршихжаргал нарыг шагналаа.










