АМНАТ-ӨӨС ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН САНД ХУВААРИЛАХ ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин холбогдох газрын дарга, мэргэжилтнүүдийн хамтаар Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон газрын дарга нартай 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар хуралдав.
Хуралдааны үеэр салбарын өнөөгийн нөхцөл байдал болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар танилцуулж, хуулийн төсөлд туссан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах хэмжээг нэмэгдүүлэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулж байгаа асуудлаар санал солилцов.
Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор цаашид хамтран ажиллахаар болов.




