УУЛ УУРХАЙН ТӨВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“Хууль бусаар ашигт малтмал олборлохоос урьдчилан сэргийлэх” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран зохион байгуулж байна.
Зөвлөгөөний зорилго: Хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг таслан зогсоох, эвдрэлд орсон, орхигдсон талбайг нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хор хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх, төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох, ажлын уялдаа холбоог сайжруулахад чиглэж байгаа юм.
Энэхүү хэлэлцүүлэг, зөвлөгөөнд Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт эрдэс баялгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН, иргэд оролцож байна.
АҮЭБЯ-ны Хяналт-Шинжилгээ дотоод аудитын газар, БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газар, Ашигт малтмал, газрын тосны газрын хайгуул, ашиглалтын газар, Цагдаагийн ерөнхий газрын экологийн цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газар, зэрэг төрийн байгууллагуудын удирдлага, төлөөллүүд оролцож эрдэс баялгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН, иргэдэд хуулийн болон хяналт шалгалтын мэдээлэл, зөрчил дутагдлыг арилгах талаар болон 2026 онд хийж хэрэгжүүлэх урьдчилан болон төлөвлөгөөт хяналт шалгалтын мэдээллийг танилцуулж хамтран санал солилцож байна.













