Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журамд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан 2026 оны 2 сарын 2-ны өдрийн “Сонгон шалгаруулалтын журмын нэмэлт өөрчлөлт төсөл”-д санал авах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
Огноо: 2026 оны 02 дугаар сарын 13
Цаг: 14:00
Байршил: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хурлын танхим
Хэлэлцүүлгийн үеэр төслийн танилцуулга хийгдэж, оролцогчдын саналыг авч хэлэлцэнэ.
Иймд салбарын мэргэжилтэн, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын гишүүд болон холбогдох байгууллагын төлөөллийг оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Геологийн бодлогын газрын ахлах шинжээч Д.Оргил
Цахим шуудан: Orgil@mmhi.gov.mn
Утас: (51)-260701