ОХУ-ЫН СВЕРДЛОВСК МУЖИЙН ҮЙЛДВЭРҮҮДТЭЙ АШИГТ МАЛТМАЛЫН ОРДЫН АШИГЛАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭХ АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам нь ОХУ-ын Олон Улс, эдийн засгийн гадаад харилцааны яамтай хамтран ашигт малтмал, аж үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, тоног төхөөрөмж нийлүүлэх үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулах, аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллах бололцоог бүрдүүлэх зорилгоор цахим уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.
Свердловск мужийн нутаг дэвсгэрт орших металлург, ашигт малтмал, уул уурхай, газрын тос олборлох болон бусад салбарын тоног төхөөрөмж, хүнд машин механизм үйлдвэрийн ОХУ-ын тэргүүлэх үйлдвэр болох Уралмаш завод НХН, Экспериментальный завод, Уралбурмаш НХН, Вентпром НХН, Автомат систем комплекс ХХН, Өрөмдлөг болон металлургийн тоног төхөөрөмж НХН, Н.А.Семихатовын нэрэмжит Автоматикийн шинжлэх ухаан үйлдвэрлэлийн ХН, В.В.Воровскийн нэрэмжит машин байгууламжийн үйлдвэр ХХН, ТехноСила ХХН зэрэгтэй хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжүүд нэрс, холбоо барих мэдээллээ яамны Геологийн бодлогын газарт byambajav@mmhi.gov.mn хаягаар 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор ирүүлнэ үү.