ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРААС ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН ОРЛОГО 2 ДАХИН ӨСЛӨӨ
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны 1 сарын байдлаар 1,012.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 301.5 тэрбум төгрөг буюу 42.4 хувиар өссөн байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 304.6 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 147.5 тэрбум төгрөг буюу 93.9 хувиар буюу 2 дахин өсжээ.
Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулвал:
➢ Уул уурхайн салбараас 299.1 тэрбум төгрөг буюу 29.5 хувь,
➢ Тусгай зөвшөөрлийн төлбөр 2.8 тэрбум төгрөг буюу 0.3 хувь,
➢ Бусад орлого 2.8 тэрбум төгрөг буюу 0.3 хувь,
Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 30.1 хувийг бүрдүүлж байна.