Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн Геологийн судалгааны асуудал хэлэлцэх салбар хуралдаан болно
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн Геологийн судалгааны асуудал хэлэлцэх салбар хуралдаан 3 дугаар сарын 17, 18, 22, 23-ны өдөр 09:00 цагаас хуралдаж, Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа геологийн судалгааны ажлын 2022 оны төсөл, төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Хуваарийн дагуу тус төслийг хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжийн удирдлага болон төслийн ахлагч нар Үндэсний геологийн албаны 3 давхрын хурлын зааланд биечлэн ирж танилцуулна.
Жич: Төслийн багийн бусад бүрэлдэхүүн цахимаар оролцоно.