“МЭЗЧ-2022”, АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН СЭРГЭЛТ СЭДЭВТ УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭНЭ САРЫН 24-НД БОЛНО
Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн суурийг тэлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг өнгөрөгч онд баталж, энэ хүрээнд хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдвэрлэхээр ажиллаж байна.
Жил бүр зохион байгуулагддаг “Монголын эдийн засгийн чуулган”-ы энэ удаагийн уулзалтаар Шинэ сэргэлтийн бодлогыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулах юм.
Чуулганыг угтаж урьдчилсан хэлэлцүүлгүүд өрнөх ба энэ сарын 24-нд Аж үйлдвэржилтийн сэргэлт сэдэвт хэлэлцүүлэг явагдана. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд манай улс юунд зорьж байгаа, ямар үр дүнд хүрэхээ тодорхойлж, нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлыг өргөн хүрээнд ярилцах юм.
Эдийн засгийн чуулганыг төр, хувийн хэвшил хамтран 2022 оны 4-р сарын 07,08-ны өдрүүдэд зохион байгуулна.