СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 53 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэвийн бус өсөлт, хангамжийн тасалдал, хомсдол үүсэх нөхцөлд зохицуулалт хийх, импортолж байгаа газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтыг хилийн боомтуудад хийх бодлогыг хэрэгжүүлэх, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт, Шивээхүрэн боомт орчмын хилийн зурваст газрын тосны бүтээгдэхүүний шилжүүлэн ачих агуулахын байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
Сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой хуулийн этгээд саналаа боловсруулан удирдамжийн 4-т заасан баримт бичгийн хамт битүүмжлэн ирүүлэх ба материалыг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газарт Ажлын хэсгийн нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө. Холбогдох мэдээллийг 51-261861 дугаарын утсанд хандан лавлана уу.
Аж ахуйн нэгж, байгууллагуудыг тус сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ