МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛ, МЕТАЛЛ БОЛОВСРУУЛАЛТЫН САЛБАРЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРИЙН ЭРХ СУНГАХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дугаар тушаалыг үндэслэн Аж үйлдвэрийн болон Металлурги, машин үйлдвэрлэл, металл боловсруулалтын салбарын зөвлөх инженерүүдийн эрхийн хугацааг сунгах сургалтыг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Сургалт Механик, тээврийн сургуулийн Машин үйлдвэрлэлийн танхимд 14 хоногийн хугацаанд үргэлжлэх юм.