ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЛДЭГДЭЛ, НӨӨЦИЙН МЭДЭЭ /2022.06.30/
Улсын хэмжээнд зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 141,017 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 9,641 тн, АИ-92 автобензин 51,703 тн, АИ-95 автобензин 6,185 тн, ДТ 71,086 тн байгаа ба АИ-92 автобензиний 39, АИ-95 автобензиний 46 хоногийн, А-80 автобензиний 58, ДТ-ний 26 хоногийн, 31 хоногийн онгоцны түлшний нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 66,107 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,346 тн, АИ-92 автобензин 29,228 тн, АИ-95 автобензин 3,557 тн, ДТ 28,743 тн байгаа ба АИ-92 автобензиний 31, АИ-95 автобензиний 49, ДТ-ний 26 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.
Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 14,800 тн, хангайн бүсэд 8,586 тн, төвийн бүсэд 33,732 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 7,472 тн.
Манай улс он гарсаар нийт 894.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 19.3 мян.тн, АИ-92 автобензин 296.0 мян.тн, АИ-95/98 автобензин 14.5 мян.тн, ДТ 449.0 мян.тн, онгоцны түлш 28.8 мян.тн, бусад 87.0 мян.тн байна.