7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ /07.08-14/
Долоодугаар сарын 8-наас 14-ний өдрүүдэд авто замаар 5,323 чингэлэг, төмөр замаар 195 чингэлэг 656.8 мян.тн нүүрс гарсан нь өмнөх оны мөн үеэс 8.76 дахин өссөн үзүүлэлттэй байна. Ингэснээр оны эхнээс нийт 9,376.0 мян.тн нүүрс экспортод гарчээ.
Мөн хугацаанд авто замаар 232 чингэлэг, төмөр замаар 179 чингэлэг буюу оны эхнээс 794.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 18.1 хувийн өсөлттэй байна.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 371, төмөр замаар 486 чингэлэг буюу оны эхнээс нийт 1,856.7 мян.тн-ыг экспортлов.
Төв банк оны эхнээс 7 дугаар сарын 14-ний байдлаар 8,490.1 кг алт худалдан авчээ.