АВРАХ АЖИЛЛАГААНЫ “АЛТАН БАМБАЙ-2022” ТЭМЦЭЭН БОЛНО
Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах хүрээнд салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд 2022 оны 9 дүгээр сарын 28-аас 30-ны өдрүүдэд Орхон аймагт “Алтан бамбай-2022” аврах ажиллагааны тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Энэхүү тэмцээний зорилго нь гамшгаас хамгаалах бэлэн байдал, галын аюулгүй байдлыг хангах талаар мэдлэг олгох, үйлдвэрлэлийн явцад гарч болзошгүй осол аюул, онцгой нөхцөл байдал, гал түймэр, гамшигтай тэмцэх, аврах ажиллагаа явуулах талаар чадвар эзэмшүүлэх, гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, галын сайн дурын бүлгэм, анхны тусламжийн нөхөрлөл болон бусад туслах хүчний томилгоот бүрэлдэхүүнийг дадлагажуулах, чадавхижуулах, туршлага олгоход оршино.
Тэмцээнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд хүсэлтээ 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн дотор ирүүлэх ба дэлгэрэнгүй мэдээллийг тэмцээний зохион байгуулагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын техник технологийн хэлтсийн мэргэжилтэн Н.Амартуул /260631/-аас авна уу.
“АЛТАН БАМБАЙ-2022” АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ