УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурснаар шинэ сайд нар үүрэгт ажилдаа томилогдлоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Жамбалын Ганбаатар томилогдож, өнөөдөр /2022.08.30/ тамгаа хүлээн авлаа.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991 онд Налайх дүүргийн 10 жилийн дунд сургууль, 1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 1996-2015 онд “Сээкл” ХХК-ийн захирал, 2004-2012 онд Баянгол дүүргийн Засаг дарын Тамгын газарт зөвлөх, 2008-2012 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2019 оноос Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Тэрбээр, төрийн бодлогын залгамж халааг үргэлжлүүлэн ажиллаж, улс эх орны эдийн засгийн хөгжил дэвшилд уул уурхайн салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдсэн юм.
1 thoughts on “УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА”