7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ /11.04-11.10/
Арваннэгдүгээр сарын 4-өөс 10-ны өдрүүдэд 6,126 автомашин, 1549 чингэлэг нийт 893.8 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 24,379.1 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 71 хувиар өсөв.
Тайлант хугацаанд 16 автомашин, 96 чингэлэг буюу оны эхнээс 1,217.5 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 1.5 хувийн өсөлттэй байна.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 913 автомашин, 1023 чингэлэг буюу оны эхнээс нийт 4,059.5 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 40 хувиар буурчээ.
Төв банк оны эхнээс энэ сарын 10-ны өдрийн байдлаар 18.25 тонн алт худалдан авчээ.
Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 135.4%, зэсийн баяжмал 100.4%, төмөр 80.3%, алт 91.3%, газрын тос 55.8%, цайр 121.9%, хайлуур жонш 45.9% тус тус байна.