УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ УУЛ УУРХАЙН БОДЛОГЫН ГАЗРЫН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Ч.ЦОГТБААТАР ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛ ХҮРТЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн зарлигаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатарыг Монгол Улсын Гавьяат уурхайчин цолоор шагнасан.
Гавьяат уурхайчин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатарт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, дэд сайд О.Цэндсүрэн болон ажлын хамт олон нь хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзлаа.
Гавьяат уурхайчин Чойзанжавын Цогтбаатар нь уурхайн инженер-цахилгаан механик мэргэжилтэй. Үйлдвэр, худалдааны яаманд /хуучнаар/ 2003 оноос, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын Техник, технологийн хэлтсийн даргын албыг 2020 оноос хойш хашиж байна. Ажлын гараагаа тухайн үеийн Эрчим хүч, уул уурхайн эрдэм шинжилгээ, зураг төслийн институтээс эхэлж төр, хувийн хэвшил, хамтарсан үйлдвэрт тасралтгүй 35 дахь жилдээ ажиллаж байна.