ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЛДЭГДЭЛ, НӨӨЦИЙН МЭДЭЭ /2022.03.31/
Улсын хэмжээнд гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 104,985 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 5,788 тн буюу 35 хоногийн, АИ-92 автобензин 27,177 тн буюу 22 хоногийн, АИ-95 автобензин 4,426 тн буюу 33 хоногийн, ДТ 64,526 тн буюу 26 хоногийн, онгоцны түлшний 22 хоногийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50,443 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,208 тн, АИ-92 автобензин 13,940 тн буюу 15 хоногийн, АИ-95 автобензин 3,094 тн буюу 42 хоногийн, ДТ 29,172 тн буюу 24 хоногийн хэвийн нөөцтэй байна.
Манай улс он гарсаар нийт 494.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 6.2 мян.тн, АИ-92 автобензин 144 мян.тн, АИ-95/98 автобензин 5.5 мян.тн, ДТ 287 мян.тн, онгоцны түлш 9.4 мян.тн, Жет А-1 14 мян.тн, бусад 28.5 мян.тн байна.