“ЭРЧИС ОЙЛ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “Эрчис Ойл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид дараах нийтлэг шаардлагыг тавина:
- “Эрчис Ойл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хангалттай ур чадвар, мэдлэг, боловсрол, ажлын туршлагатай байх;
- Компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын (зээлдүүлэгч, хувьцаа эзэмшигч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч гэх мэт) ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
- “Эрчис Ойл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;
- Компани томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ);
- Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;
- Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсэхгүй байх;
- Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
- Сүүлийн 5 жилд улс төрийн албан тушаал хашиж байгаагүй;
- Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй мөн тухайн компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байх, компанитай бизнесийн аливаа холбоогүй бөгөөд сүүлийн 5 жилийн хугацаанд ажиллаагүй байх;.
- Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй байх;
- Шүүхийн шийдвэрээр эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээж байгаагүй байх;
- Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид дараах тусгай шаардлагыг тавина:
- Мэргэжлийн чиглэл – санхүү, эдийн засаг, худалдаа, хууль, эрх зүйн болон газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн зэрэг чиглэлээр дээд боловсролтой, тухайн чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;
- Хувь хүний шинж чанар – бүтээлч идэвхтэй, ажлын хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй, шударга, өндөр ёс зүйтэй, харилцааны чадвартай, хараат бусаар бие дааж шийдвэр гаргах болон багаар хамтарч ажиллах чадварууд эзэмшсэн байх, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргээ биелүүлэхэд хангалттай цаг зарцуулах боломжтой байх;
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцох өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, ажил байдлаа тодорхойлсон хүсэлт;
- Төрийн албан хаагчийн анкет Маягт №1 (бүрэн бөглөх, цээж зураг 2 хувь, 1 ширхэг нь 4*3 хэмжээтэй анкет дээр наасан байх);
- Урьд ажиллаж байсан 2-оос доошгүй байгууллагын эрх бүхий албан тушаалтаны тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариараар гэрчлүүлсэн хувь,(гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичиг
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Ажилласан жилийг тооцох нийгмийн даатгалын лавлагаа;
- Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан эсэх лавлагаа;
- Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа;
- Холбогдох хууль тогтоомж, журамд заасан хараат бус гишүүнд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж буйг нотлох материалууд.
Анхаарах зүйлс:
- Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйны гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэн аль чиглэлээр материал ирүүлж байгаа талаар болон холбоо барих утасны дугаар, имэйл хаяг бичнэ.
- Нэг дугтуйнд зөвхөн 1 нэр дэвшигчийн материалыг хийнэ.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
- Mатериал хүлээж авсантай холбоотой компани ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй болно.
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
- Хараат бус гишүүнд нэр дэвшигчийг “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-д заасан үе шатны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
- Сонгон шалгаруулалтад тэнцсэн эсэх талаар имэйлээр мэдэгднэ.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хаяг, хугацаа:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 12:00 цаг хүртэл Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны (Засгийн газрын II байр)-ын 101 тоот өрөөнд Эрчис Ойл ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг хүлээн авна.
Холбоо барих утас: 51-265814, 51-264181, 99993594
Цахим хаяг:mongolmaa@mmhi.gov.mn