ҮЕР УСНЫ АЮУЛЫН ҮЕД ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАВ.
Улаанбаатар хотод энэ сарын 6,7-ны өдрүүдэд орсон усархаг борооны улмаас Сэлбэ голын усны түвшин нэмэгдэж, зарим хэсэгт үерийн далан сэтэрч Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт орших байшин барилга, орон сууцны доод давхрууд усанд автаж, улмаар /хаанаас? нийслэл, онцгой/ гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн аюул эрсдэлийн түвшинг бууруулж ажилласан. Үүнтэй холбоотойгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд байгуулагдсан шуурхай штабын хүсэлтийн дагуу Эрдэнэс Монгол ХХК нь Улсын онцгой комисстой холбогдон тодорхой хүрээнд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллалаа.
Эрдэнэс Монгол ХХК нь Улаанбаатар хоттой ойр байрлах, өөрийн харьяа компаниудаас үер усны гамшгийн үед ашиглах боломжтой машин техник, ус соруулах насос, хүн хүчийг татаж ажиллуулснаар үер усны эрсдэлийн түвшинг бууруулахад дэмжлэг үзүүлэн ажиллав.