ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН МЭДЭЭЛЛИЙН САН ҮҮСГЭХ, ХӨТЛӨХ ЖУРМЫГ ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ УЛСЫН НЭГДСЭН БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1.2 дахь заалтын дагуу дэвшилтэт техник, технологийн судалгаа хийх, бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ, эрэлт хэрэгцээний хэтийн төлөвийг тодорхойлох зорилгоор паркийн мэдээллийн сан үүсгэх, хөтлөх журмыг УУХҮ-ийн сайдын 2023.12.08-ны өдрийн А/361 дугаар тушаалаар баталлаа.
Журам Захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд 2023.12.21-ний өдрийн 6505 дугаарт бүртгэгдсэн.