ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫНХАН БАЙГАЛИЙН ГАМШГИЙН ЭСРЭГ БАЯЛАГ БҮТЭЭГЧИД ХАМТДАА АЯНД НЭГДСЭЭР БАЙНА
“Монголын хийн түлшний холбоо” ТББ, түүний гишүүн компаниуд зудад нэрвэгдсэн малчдад эхний ээлжинд 150 ширхэг, мөн Улсын онцгой комиссын орон нутагт үүрэг гүйцэтгэж буй баг бүрэлдэхүүнд тус бүр нь 200 мянган төгрөг, нийт 32 сая төгрөгийн үнэ бүхий иж бүрдэл, хийн тоног төхөөрөмжийг хандивлалаа.
Уг тусламжийг өнөөдөр /2024.02.26/ Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.