Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлогчдын чуулга уулзалт (PDAC 2024)-д манай улс эрдэс баялгийн салбараа сурталчилсан үзэсгэлэнгийн талбайг хоёр дахь жилдээ ажиллуулж байна.
Чуулган энэ сарын 3-6-ны хооронд үргэлжлэх ба үзэсгэлэнгийн талбайд Эрдэнэс Монгол ХХК, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран Монгол Улсын ашигт малтмалын хэтийн төлөв, хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдийн талаар танилцуулга мэдээллийг хөрөнгө оруулагчдад өгч байна.