СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 150 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэвийн бус өсөлт, хангамжийн тасалдал, хомсдол үүсэх нөхцөлд зохицуулалт хийх, импортолж байгаа газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтыг хилийн боомтуудад хийх бодлогыг хэрэгжүүлэх, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Сүхбаатар аймаг дахь Бичигт, Дорноговь аймаг дахь Ханги боомт орчмын хилийн зурваст газрын тосны бүтээгдэхүүний шилжүүлэн ачих агуулахын байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
Сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой хуулийн этгээд саналаа боловсруулан удирдамжийн 4-т заасан баримт бичгийн хамт битүүмжлэн ирүүлэх ба материалыг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 12.00 цаг хүртэл УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газар, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Бат-Оргилд хүлээлгэн өгнө үү.
Холбогдох мэдээллийг 51-264181 дугаарын утсанд хандан лавлана уу.
Аж ахуйн нэгж, байгууллагуудыг тус сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ