Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
Монгол Улсын Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль болон Засгийн газрын 2012 оны 126 дугаар тогтоолоор баталсан “Газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компанийн нөөц бүрдүүлэх журам”-аар тус тус зохицуулсны дагуу газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг шатахууны импортын хэмжээнд үндэслэн жил бүр Засгийн газрын тогтоолоор шинэчлэн тогтоож ирсэн.
Үүний дагуу ирэх 2025 онд бүрдүүлэх газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, батлууллаа. 2024 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх хэмжээг сард 146,500 тонн байхаар тогтоосон бол энэхүү хэмжээ 2025 онд 179,800 тонн болж нэмэгдсэн бөгөөд газрын тосны бүтээгдэхүүний сар бүрийн хэрэглээ өмнөх онтой харьцуулахад 19 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
#Аж_үйлдвэр_эрдэс_баялгийн_яам