
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ХЭЛЭЛЦЭЭ ЯВАГДАЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” баталгаажсан.

Төсөл хэрэгжихтэй холбогдуулан БНХАУ-ын “Чайна Энержи” группийн туслах ерөнхий захирал Кан Фэнвэй тэргүүтэй төлөөлөгчид болон “Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” 68 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатараар ахлуулсан Дэд ажлын хэсгийн хамтарсан хэлэлцээ өнөөдөр эхэллээ.
