“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” болзолт уралдаан
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс 14 дэх жилдээ зохион байгуулж буй “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” болзолт уралдаан албан ёсоор зарлагдаж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/64 дүгээр тушаалаар баталсан журмын дагуу Аж үйлдвэр, геологи, уул уурхай, газрын тосны салбарын энэ жилийн уралдааны эхний шатны шалгаруулалтын материалыг хүлээн авч эхлээд байна.
УРАЛДААНЫ ЗОРИЛГО:
Үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачилгыг урамшуулан дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх;
ШАЛГАРУУЛАЛТ:
100 хүртэл ажилтантай аж ахуйн нэгж байгууллага, 100-аас дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллага гэсэн 2 ангилалд шалгаруулалт 2 шатаар явагдана.
Уралдаанд Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа Аж үйлдвэр, геологи, уул уурхай, газрын тосны салбарын өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллагууд оролцох боломжтой.
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАЛТ:
Уралдааны материалыг 2025 оны 3 дугаар сарын 15-ны дотор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ХАБЭА-н салбар хороонд хаяглан ирүүлнэ үү.
Та бүхнийг уралдаанд оролцох материалаа ирүүлэхийг урьж байна.
Холбоо барих: 264883 /ХАБЭА-н Салбар хорооны Нарийн бичгийн дарга Н.Амартуул/