
АНУ-ын “Edlow international” компанийн ерөнхийлөгч Жак Эдлөү тэргүүтэй төлөөлөгчид Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд зочилж, мэргэжлийн хүмүүстэй цөмийн эрчим хүчний чиглэлээр туршлагаа хуваалцлаа.
Уулзалтад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтын хүрээнд;
Цөмийн эрчим хүч ашиглалтын давуу тал, технологийн хөгжил, тэр дундаа микрореакторын шийдлүүд,
Тус компанийн АНУ, ОХУ, БНХАУ, Франц зэрэг улс орнуудад хэрэгжүүлж буй төсөл, хамтын ажиллагааны туршлага,
Монгол Улсын нөхцөл байдал, АНУ-аас туршлага судлах боломж зэрэг асуудлуудаар ярилцлаа.



