
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Mining Week & MinePro 2025” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнд оролцож буй үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагаа, бүтээгдэхүүнтэй танилцлаа.
Энэхүү арга хэмжээ нь уул уурхайн салбарын инноваци, технологи, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээх стратегийн чухал платформ болж байна.

“Mining Week & MinePro 2025”-д Монголын болон олон улсын 350 гаруй хувийн хэвшлийн компани, байгууллагууд оролцож, уул уурхайн салбарын шинэ технологи, инноваци, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна.

Уул уурхай — Монголын эдийн засгийн хөдөлгөгч хүч. Цаашид олборлолт төдийгүй өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шинэ үе ирж байна!
#MiningWeek2025#МонголУулУурхай#ХөрөнгөОруулалт#Инноваци#ХариуцлагатайУулУурхай


