
Монгол улсын ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюу Толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн хуралдаан боллоо.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв:
• 103 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар болон цаашид авах арга замуудыг тодорхойлох,
• “Оюу Толгой” төсөлд хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, тохирон, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах,
Ажлын хэсгийн гишүүд уг хуралдааны үр дүн, санал, зөвлөмжийг богино хугацаанд боловсруулж, эцсийн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 73 дугаар захирамжаар Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн бүлэг ордын талбайн хил зааг дотор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтре” компанийн төрийн эзэмших хувь, хэмжээг Монгол Улсын Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан боллоо.
Хуралдаанд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Татварын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд, мэргэжилтнүүд оролцов.



