
ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН МЭРГЭШСЭН ИНЖЕНЕРҮҮД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
“Хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журам”-ын дагуу “Мэргэшсэн инженер”-ийн зэрэг горилогчдод зэрэг олгох сургалтыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургууль, “Металл боловсруулалт, инженерчлэлийн холбоо” ТББ-тай хамтран амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад аж үйлдвэр, механик инженер, металлургич инженерийн чиглэлийн 25 мэргэжилтэн 150 багц цагийн хичээлийг судалж, мэргэжлийн болон тайлан хамгаалах шалгалтыг амжилттай өгч тэнцсэн байна.

Дээрх мэргэжилтнүүдэд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны Б/100 дугаар тушаалаар Мэргэшсэн инженерийн зэргийг шинээр олгож, тангараг өргөх ёслолын ажиллагааг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
