ЁС ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны нийт албан хаагчид, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн албаны ёс зүйн дэд хорооны гишүүдэд Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хорооны гишүүн Анагаах ухааны доктор, дэд профессор, Хууль зүйн ухааны магистр С.Цэрэнбат “ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ БА ЭРҮҮЛ МЭНД” сэдвээр 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар “Ёс зүйн зөрчлийн нийтлэг шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйл, Ёс зүйн аюулгүй байдал, Стресс шархлаа” сэдвээр албан хаагчдад ойлголт, мэдээлэл өглөө.


