ШАТАХУУНЫ ИМПОРТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас шатахууны асуудлаар өнөөдөр цаг үеийн мэдээлэл өглөө. Энэ үеэр шатахууны импортын нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар манай улс шатахуунаа 100 хувь импортоор хангаж байна. Үүний 95 орчим хувийг ОХУ, үлдсэн 5 орчим хувийг БНХАУ болон бусад улс хангаж байна. ОХУ-аас худалдан авах шатахууны захиалгыг сар бүр нийлүүлэгч талд хүргүүлдэг бөгөөд 2025 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын Роснефть компаниас
- АИ92 автобензин 58 мянган тонн
- АИ95 автобензин 1.6 мянган тонн
- Дизель түлш 75.8 мянган тонн
Газфром компаниас нефть 5 мянган тонн АИ92 автобензин, 10 мянган тонн дизель түлш болон “Нефть-Сервис” компаниас 20 мянган тонн дизель түлш, Петрочайна интернэшнл компаниас АИ92 автобензин 6.5 мянган тонн, дизель түлш 10 мянган тонныг худалдан авахаар захиалга өгсөн байна. Нийт дүнгээр 186700 тонн шатахуун худалдан авахаар захиалжээ. Үүнээс
- АИ92 автобензиний 69.300 тонн,
- АИ95 автобензин 1600
- дизель түлшний захиалга 115800 тонн тус тус байна.
Мэдээллийн эхэнд АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр дээрх мэдээллийг өгсөн билээ. Мөн түүний хэлснээр, хилийн боомтуудаар, энэ оны арваннэгдүгээр сарын 1-18-ны өдрүүдэд,
Сүхбаатар боомт
- АИ92 автобензин 672 вагон буюу 40346 тонн
- Дизель түлш 996 вагон буюу 61.911 тонн
- АИ95 бензин 22 вагон 1289 тонн,
Эрээнцав боомтоор,
- АИ92 автобензин 2000 тонн
- Дизель түлш 3200 тонн
Цагааннуур боомтоор,
- АИ92 автобензин 366 тонн
- Дизель түлш 2400 тонн
Боршоо боомтоор
- Дизель 171 тонн
Замын Үүд боомтоор
- АИ92 автобензин 2500 тонн
- Дизель түлш 2500 тонн тус тус улсын хилээр импортолжээ.
