ГАЗРЫН ХЭВЛИЙН АШИГЛАЛТЫН ХАМТАРСАН ДЭД КОМИСС ХУРАЛДЛАА

Монгол, Оросын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын Газрын хэвлийн ашиглалтын хамтарсан дэд комиссын ээлжит III-р хурал 2025 оны 12 дугаар сарын 09-ны өдөр цахимаар боллоо.
Уулзалтад Монголын талын Дэд комиссын дарга Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, ОХУ-ын талыг тус улсын Газрын хэвлийн ашиглалтын агентлагийн орлогч, Дэд комиссын дарга А.А.Гермаханов ахалж, бусад холбогдох албаны төлөөлөл оролцон, хоёр орны геологи, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо.



