2025 ОН ГАРСААР НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 79 САЯ ТОННД ХҮРЧ БИРЖИЙН АРИЛЖАА ИДЭВХЖИВ

Монгол Улс 2025 онд нүүрсний экспортыг 85 сая тоннд хүргэх зорилт тавиад буй. Оны эхний 11 сарын байдлаар нүүрсний экспорт 79 сая тоннд хүрч 93 хувийн гүйцэтгэлтэй байна.
Нүүрсний экспортыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр 1.7 сая тонн буюу 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Манай улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүнийг биржийн арилжаагаар борлуулж байгаа бөгөөд энэ онд нийт 937 удаагийн цахим дуудлага арилжаа зохион байгуулжээ.
