“Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу “Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих тухай журам” болон “Паркийн нэгжээс паркийн удирдлагад төлөх хураамжийн хэмжээ, төлөх журам”-ын төслүүдийг боловсруулах хэлэлцүүлгийг 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09:00 цагт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хурлын танхимд зохион байгуулах тул сонирхсон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг оролцохыг урьж байна. Оролцогч та [ЭНД ДАРЖ] хэлэлцүүлэгт урьдчилан бүртгүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Аж үйлдвэрийн бодлогын газрын ахлах шинжээч Д.Дамба
Цахим шуудан: damba@mmhi.gov.mn
Утас: (51)-263105