АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН УРИЛГА
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3 дахь заалтын дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2027 оны төсвийн төсөл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн төслийг 2026 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор, Сангийн сайдад тус тус хүргүүлсэн.
Төсвийн тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.1-д заасны дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг 2026 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10:00 цагт Засгийн газрын II байрны В блок Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны 2 дугаар давхарын ХУРЛЫН ТАНХИМД зохион байгуулахаар болсон тул иргэд, олон нийт, судлаач, эрдэмтэд, төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод ТА БҮХНИЙГ хүрэлцэн ирж санал, хүсэлтээ өгч, идэвхитэй оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн Төсвийн төлөвлөлт, төрийн сангийн баталгаажуулалт хариуцсан шинжээч М.Нямсүрэн /260022, nyamsuren@mmhi.gov.mn/-тэй холбогдон авах боломжтой.
