ОХУ-ААС НЭМЭЛТЭЭР 25 МЯНГАН ТОНН АИ-92 АВТОБЕНЗИН НИЙЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна. Энэ хүрээнд тус улсын эрчим хүчний яам, “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзлаа.
Энэхүү уулзалтаар Монгол Улсад нийлүүлэх түлш, шатахууны хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэлээ. Тодруулбал, наймдугаар сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш Монгол Улсад нийлүүлэхээр тохиролцов.
ОХУ нь түлш, шатахууны хангамжийн амаргүй нөхцөлд байгаа ч хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэн манай улсад нийлүүлэх шатахууны хэмжээг ийнхүү нэмэгдүүлэхээр болов.


