ЧИГЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
Цар тахлын үед уурхайнуудын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Уурхайн ажилтнуудын ээлж солилцож, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах түр журам”-ыг батлахаар боловсруулж, Эрүүл мэндийн сайдад хүргүүлээд байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 2 дахь удаагаа шилжсэн хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөр дуусгавар болмогц уурхайн ажилчдын ээлж солих хөдөлгөөнийг эхлүүлнэ.