Үе үеийн геологичид Цэцээ гүнд авирна
“Чулуун судрын эрдмээр Дэлхийг нууцыг тайлагчид” гэгддэг геологичдын баярын өдөр аравдугаар сарын 21-нд тохиох юм.
Аж үйлдвэрийн яамны дэргэд 1939 онд байгуулсан Уурхай, ашигт малтмалын трестийг Монголын геологийн албаны үүсэл гэж албан ёсоор үздэг бөгөөд тэр цагаас хойш 77 дахь намартайгаа золгоод буй Монголын геологичдын баярын өдрийг тохиолдуулан энэ сарын 21-нд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулахаар зарлажээ.
Түүнчлэн 22-ны бямба гарагт үе үеийн геологичид маань ажлын алжаалаа тайлж, хийморио сэргээхээр Богд уулын ноён оргил Цэцээ гүнд авирах гэнэ.