Тэсэлгээний хэрэгсэл
Нэг. “Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил хийх” тусгай зөвшөөрөл авах болон хугацаа сунгах хүсэлт гаргахад бүрдүүлэх материалын жагсаалт.
1. Уул уурхай, хүнд үйлдэрийн яаманд хандсан хүсэлт /албан тоот/
2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар /сүүлийн жилийн төлбөр хийсэн/
4. Холбогдох газруудын санал
· Тагнуулын ерөнхий газар
· Цагдаагийн ерөнхий газар
5. Тэсэлгээчний үнэмлэхний хуулбар
6. Агуулахын тодорхойлолт, фото зураг
7. Тэсэлгээ хийх талбай, уурхайн дэвсгэр зураг /агуулах байршуулсан/
8. Хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөөний баталгаажуулсан нүүр хуудасны хуулбар
9. Өрөмдлөг, тэсэлгээний ажлын паспорт
10.Тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж төлсөн баримт
11.Тэсэлгээний удирдагчийн ажил байдлын тодорхойлолт, дипломын хуулбар
12.Өмнөх жилүүдэд авсан тэсэлгээний ажил хийх эрхийн хуулбар
13.Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн зарцуулалтын тооцоо
14.Тэсэлгээний ажил явуулах зориулалтын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн тодорхойлолт
15. Гэрээт харуул хамгаалалтын байгууллагатай хийсэн гэрээ, танилцуулга
16. Гамшигийн эмзэг байдал, эрсдлийн үнэлгээ,
17. Гамшиг, аюул ослын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө, галын ажлын байрны дүгнэлт
18. Агуулахын газар эзэмших гэрчилгээ, Засаг даргын захирамж
19. Аянга эсэргүүцлийн хэмжилт хийлгүүлсэн протокол
Хоёр. “Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах” тусгай зөвшөөрөл авах болон хугацаа сунгах хүсэлт гаргахад бүрдүүлэх материалын жагсаалт.
1. Уул уурхай, хүнд үйлдэрийн яаманд хандсан хүсэлт /албан тоот/
2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Холбогдох газруудын санал
· Тагнуулын ерөнхий газар
· Цагдаагийн ерөнхий газар
· Зэвсэгт хүчний жанжин штаб
4. Боловсон хүчний талаар мэдээлэл, тэсэлгээчний үнэмлэхний хуулбар
5. Агуулахын тодорхойлолт, фото зураг
6. Агуулахын барилгад хийсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт
7. Тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж төлсөн баримт
8. Зориулалтын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн тодорхойлолт
9. Байгаль орчинд нөлөөлөх байдлын наривчилсан үнэлгээ
10. Гамшигийн эмзэг байдал, эрсдлийн үнэлгээ,
11. Гамшиг, аюул ослын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө, галын ажлын байрны дүгнэлт
12. Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны техникийн шаардлага хангасан зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, лаборатори, туршилтын талбайн дүгнэлт
13. Тэсрэх материалын чанарын үзүүлэлтийг тогтоосон үндэсний болон олон улсын стандартын шаардлага хангасан сертификат
14. Үйлдвэрлэл эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээд эзэмшиж байгаа талаарх бичиг баримт
15. Экспортлох бүтээгдэхүүний стандарт, техникийн шаардлага хангасан байдлын талаарх мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын тодорхойлолт, экспортлох тоо хэмжээ, худалдан авагчтай урьдчилан байгуулсан гэрээ, иргэний зориулалтын батламж, тээвэрлэлтийн нөхцлийг тусгасан баримт бичиг
Гурав. “Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх” тусгай зөвшөөрөл авах болон хугацаа сунгах хүсэлт гаргахад бүрдүүлэх материалын жагсаалт.
1. Уул уурхай, хүнд үйлдэрийн яаманд хандсан хүсэлт /албан тоот/
2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Холбогдох газруудын санал
· Тагнуулын ерөнхий газар
· Цагдаагийн ерөнхий газар
4. Тэсэлгээчний үнэмлэхний хуулбар
5. Өрөмдлөг, тэсэлгээний ажлын паспорт /ил ба далд аргаар олборлолт явуулах үеийн/
6. Тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж төлсөн баримт
7. Тэсэлгээний удирдагчийн ажил байдлын тодорхойлолт, дипломын хуулбар
8. Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн зарцуулалтын тооцоо
9. Тэсэлгээний ажил явуулах зориулалтын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн тодорхойлолт
10. Гэрээт харуул хамгаалалтын байгууллагатай хийсэн гэрээ, танилцуулга
11. Гамшигийн эмзэг байдал, эрсдлийн үнэлгээ,
12. Гамшиг, аюул ослын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө, галын ажлын байрны дүгнэлт
13. Агуулахын газар эзэмших гэрчилгээ, Засаг даргын захирамж
14. Аянга эсэргүүцлийн хэмжилт хийлгүүлсэн протокол
Тайлбар:Данс
Улаанбаатар банк, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс
Данс – 2611016627
Төлбөрийн хэмжээ – 3’250’000=00 төгрөг
Тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж