Хүнд үйлдвэр, худалдааны салбарын мэргэжилтнүүд Хятадын туршлагатай танилцаад ирлээ
“БНХАУ-ын хилийн чанад дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт, менежмент” сэдэвт уулзалт, семинар БНХАУ-ын Юньнан мужийн Күнь Мин хотод боллоо.
Манай улсаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам болон холбогдох зарим агентлаг, МҮХАҮТ, Нийслэлийн ЗДТГ-ын төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцсон бөгөөд тэдний зардлыг урд хөрш хариуцжээ.
Уулзалт, семинараар БНХАУ-ын хилийн чанадын худалдаа, эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтын туршлага, Үйлдвэрлэлийн бүсийн төлөвлөлт болон бүтээн байгуулалт, бүс, паркийн менежментийн шинэчлэл,хөгжлийн загварын талаар сургалт явуулж, оролцогчдод сертификат олгожээ.
Монголын төлөөлөгчид Тайланд, Хятадын “Rayong” аж үйлдвэрийн парк, Камбожийн “Taihu” олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, Лаосын “Saysettha” нэгдсэн хөгжлийн бүсзэрэг БНХАУ-ын Хилийн чанад дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хэд хэдэн бүсийн онцлог, хөгжлийн менежментийн загвартай танилцснаа УУХҮЯ дээр тайлагнав.