Геологийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага,мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, судлаач, иргэдийн анхааралд
Монгол Улсын Геологийн салбарын бодлого, хууль эрх зүйн баримт бичгүүдийг судалгаа, шинжилгээний үндсэн дээр боловсруулан шинэчлэх ажлын хэсэг, төслийн нэгжийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/113 дугаар тушаалаар байгуулан ажиллаж эхлээд байна.
Салбарын бодлого, эрх зүйн баримт бичгүүдэд тусгуулах саналыг Ажлын хэсэг болон судалгааны Төслийн нэгжид 2017 оны 2 дугаар сарын 01-ний дотор ирүүлнэ үү.
Санал хүлээн авах хаяг: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын 310 тоот өрөө.
Санал хүлээн авах е-майл хаяг: bolortuya@mmhi.gov.mn
АЖЛЫН ХЭСЭГ