Төрийн албаны зөвлөлийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Салбар зөвлөлийн хуралдаан боллоо
Төрийн албаны зөвлөлийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Салбар зөвлөлийн хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 22-нд тус яамны Хурлын танхимд боллоо. Хуралдаанаар Төрийн албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулсан дүнгийн тухай асуудлыг хэлэлцлээ.
Төрийн албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулсан дүнг Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссын дарга, Салбар зөвлөлийн гишүүн Б.Махбал танилцууллаа.
Комиссын дүгнэлтийг хуралдаанаар хэлэлцээд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн даргын албан тушаалд С.Мандахбат, Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд Б.Дашпүрэв, мөн газрын Газрын тосны ашиглалтын хэлтсийн даргын албан тушаалд О.Энхбаяр, Кадастрын хэлтсийн даргын албан тушаалд Д.Мөнхтамир, Хүнд үйлдвэр, техник, технологийн хэлтсийн даргын албан тушаалд Г.Тамир, Нүүрсний судалгааны хэлтсийн даргын албан тушаалд М.Мэндбаяр, Газрын тос, шатах ашигт малтмалын шинжилгээ, туршилтын лабораторын даргын албан тушаалд Ц.Эрдэнэбаяр нарыг нэр дэвшүүлж, эрх бүхий албан тушаалтанд санал болгон Салбар зөвлөлийн тогтоол гаргалаа.