Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлэх урилга /Зөвлөх үйлчилгээ-Компани/
Байршил: Монгол Улс
Зөвлөх үйлчилгээний нэр: “Газрын тос боловсруулах үйлдвэр болон дамжуулах хоолой барих төслийн нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах”
Дугаар:MMHI/HID-1/2017
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Монгол Улсын Засгийн газар ба Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банктай байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих “Газрын тос боловсруулах үйлдвэр болон дамжуулах хоолой барих төслийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах” ажлыг гүйцэтгэх Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээр болон Энэтхэг Улсын Сангийн яамнаас 2015 оны 12 дугаар сарын 7-нд гаргасан Хөнгөлөлттэй зээл олгох журам (№.21/3/2015-IDEAS)-д заасны дагуу Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг сонгох шалгаруулалтад гагцхүү Энэтхэг Улсад бүртгэлтэй компаниуд оролцох эрхтэй болно.
Сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явуулна.
Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээд нь дараах баримт бичгийг ирүүлнэ.
· Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
· Зөвлөх хуулийн этгээд нь сүүлийн 5 жилд олон улс болон бүс нутгийн хэмжээнд ижил төстэй газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ боловсруулсан туршлагыг нотолсон мэдээлэл, баримт бичиг
· Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний туршлага, ур чадварын чадавхийн талаарх мэдээлэл
Зөвлөх хуулийн этгээд ур чадвараа нэмэгдүүлэх, ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгоор бусад компанитай хамтран түншлэлээр эсвэл туслан гүйцэтгэгчтэй хамтарч болно.
Энэхүү зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтай холбоотой мэдээллийг www.mmhi.gov.mn хаягаар эсвэл дор дурьдсан хаягаар ажлын 08:30-17:00 цагт авч болно.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ монгол эсхүл англи хэл дээр 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 17:30 цагт (Улаанбаатарын цагаар) багтаан доорх хаягаар (биеэр, шуудангаар, эсхүл э-мэйлээр) бичгээр ирүүлэх шаардлагатай.
Холбогдох материалыг ЭНД дарж үзнэ үү1.
Холбогдох материалыг ЭНД дарж үзнэ үү2.
Холбогдох материалыг ЭНД дарж үзнэ үү3.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
Хүнд үйлдвэрийн бодлогын газар
Хэнд: Хүнд үйлдвэрийн бодлогын газрын Металл бус шатах тослох материалын үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Тэмүүжин
Хаяг: Нэгдсэн үндэстний гудамж 5/2, Засгийн газрын II байр, 104 тоот, Улаанбаатар, Монгол Улс
Утас: 976 51-264179
Факс: 976 11-318169
Э-Мэйл: temuujin.ts@mi.gov.mn
Цахим хуудас: www.mmhi.gov.mn