Судлаач Б.Ачитсайханы “Татварын шинэчлэлийн асуудал” ном гарлаа
УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн, докторант Б.Ачитсайханы “Татварын шинэчлэлийн асуудал” ном хэвлэгдэн гарчээ.
Судлаач энэхүү номоороо дамжуулан “Төсөв, татварын асуудлуудад тулгуурлан өнөөгийн Монгол Улсын татварын тогтолцоог сайжруулахын тулд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, төсвийн хоорондох татварын зохист харилцаа, татварын дунд болон хэтийн төлөвлөлт, татварын хууль эрх зүйн орчныг өөрчлөх өөрийн санал, үзэл бодлыг дэвшүүлсэн” байна.
Татварын түүхэн үүсэл, мөн чанар, зорилгоос эхлээд уул уурхайн салбарын татварын орчин, өнөөгийн татварын системийг оновчлох асуудлыг багтаасан түүний бүтээлийг “Макро эдийн засгийн гол хэрэгсэл болох улсын нэгдсэн төсвийн гол эх үүсвэр болсон энэ салбарын хувьд шинэлэг ажил” хэмээн номын редактор, Татварын Ерөнхий Газрын хэлтсийн дарга Д.Баяраа онцолжээ.