Гэрэл зургийн уралдааны шилдэгүүдэд шагнал гардууллаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /УУХҮЯ/, “Монголын уул уурхайн сургалт сурталчилгаа, аялал жуулчлалын төв” ТББ хамтран “Уул уурхай- 95 жил” гэрэл зургийн уралдааныг өнгөрсөн сарын 15-нд зарласан. Тус уралдаанд оролцон, бүтээлээрээ тэргүүлсэн найман хүнийг өнөөдөр УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал тэргүүтэй газрын дарга нар шагнаж урамшууллаа.
“Би уурхайчин”, “Хариуцлагатай уул уурхай” гэсэн хоёр сэдвийн хүрээнд зохион явуулсан тус уралдаанд гэрэл зураг сонирхогчид нийт 300 орчим бүтээл ирүүлжээ. Ингээд эхний шатны 30 бүтээлийг ном болгон хэвлүүлсэн бөгөөд харин II шатнаас хоёр сэдвээр тус бүр дөрөв, дөрвөн хүн шалгарсан байна.
Уул уурхайн салбарыг олон нийтэд үнэн зөвөөр таниулах үүднээс анх удаа зохион байгуулсан тус уралдааныг “Багануур”, “Шинь шинь” компаниуд ивээн тэтгэсэн.
Уралдааны эхний шатанд шалгарсан шидэг 30 гэрэл зургийг энэ сарын 25-нд болох 95 жилийн ойн баярын арга хэмжээн дээр байрлуулж, олны хүртээл болгох юм.
“Монголын уул уурхайн салбар 95 жил” гэрэл зургийн уралдаан “БИ УУРХАЙЧИН” номинацад шилдэгээр шалгарсан бүтээлүүд
Тэргүүн байр – “Уурхайд” нэртэй бүтээл, Зохиогч: Б. Бямба-Очир
Дэд байр – “Би уурхайчин” нэртэй бүтээл, Зохиогч: Б. Нарангэрэл
Гутгаар байр – “Би уурхайчин” нэртэй бүтээл, Зохиогч: Ц. Батбаатар
Шагналт байр – “Хуяг солих засвар” нэртэй бүтээл, Зохиогч: Э. Эрдэнэбулган
“Монголын уул уурхайн салбар 95 жил” гэрэл зургийн уралдаан “ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” номинацад шилдэгээр шалгарсан бүтээлүүд
Тэргүүн байр – “Газрын гадаргаас доош 1200 метрийн гүнд” нэртэй бүтээл, Зохиогч: Г. Баясгалан
Дэд байр – “Заамар сумын нэг өдөр” нэртэй бүтээл, Зохиогч: Г. Өнөболд
Гутгаар байр – “Уурхай дагасан хөгжил” нэртэй бүтээл, Зохиогч: Б. Баттөгс
Шагналт байр – “Хүдэр сум, ил уурхайруу тавьсан төмөр зам, авто зам” нэртэй бүтээл, Зохиогч: Б. Ширчингомбо
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.