ГЕОЛОГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Унгар улсын төрийн өмчит Мечекерц ХК-тай 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын геологийн салбарт хамтран ажиллах тухай Харилцан Ойлголцлын Санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичигт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Унгар улсын төрийн өмчит Мечекерц ХК-ийг төлөөлөхөөр итгэмжлэгдсэн Унгар улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Михай Галофшаи нар гарын үсэг зурав.