Аж ахуйн нэгжийн анхааралд
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Дүрэм, аргачлал батлах тухай” А/46 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан ЭБМЗ-ийн дүрмийн 4.1.4-т заасан “Боловсруулах үйлдвэрийн салбар хуралдаан”-аар дараах асуудлыг хэлэлцнэ. Үүнд:
-Эрдэс бүтээгдэхүүн, баяжмал, хоёрдогч түүхий эдийг цэвэршүүлэх, гүн боловсруулах үйлдвэр,
– Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ
– Хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд.
Холбогдох мэдээллийг УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын мэргэжилтэн Ц.Тэмүүжингээс /51-264179/ тодруулна уу.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ